Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

“СОЁЛЧ НАЛАЙХ“ АЯНЫ ХҮРЭЭНД НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго
Дүүргийн иргэдийн эрүүл чийрэг бие бялдартай, гоо зүйн мэдэгдэхүүнтэй нийтийн бүжгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөнөөр эрүүлжих, нийтийн цэнгээнт бүжгийн авьяаслаг бүжигчдийг нээн илрүүлэхэд зорилго оршино.

Хоёр.Уралдаанд оролцох бүрэлдэхүүн 
- Хороо тус бүрээс 5 хос бүжигчин оролцоно. 
- Насны ангилал 55 нас хүртэл, 55 наснаас дээш гэсэн 2 ангиллаар явагдана.

Гурав. Оролцох бүжгийн төрөл 
55- аас дээш насны ангилалд

 Вальсвостон,
 Ёохор
 Танго
 Жаахан дулмаа

55 нас хүртэл насны ангилалд

 Танго, 
 Удаан Фокстроть, 
 Уран вальс
 Вальсвостон,

Дөрөв. Тэмцээн зохион байгуулах хугацаа 
Тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 14.00 цагт МСҮТ-ийн урлагийн зааланд болно.

Тав. Тавигдах шаардлага: 
5.1 Тэмцээнд зөвхөн нийтийн цэнгээнт бүжиг сонирхогчид оролцох бөгөөд бүжгийн багш, тус дүүрэгт оршин суудаггүй /амьдардаггүй/ иргэн оролцохгүй. 
5.2 Тэмцээнд оролцогчдыг урьдчилан бүртгэж тусгайлан бэлдсэн хосын дугаар, мандат олгоно. 
5.3 Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11.00 цагт Нийтийн бүжгийн “Эрхэс” клубын байранд бүртгэнэ
5.4 Мандатын үнэ 1 хос 10000 төгрөг 
5.5 Тэмцээний явцад партнероо сольсон, согтууруулах ундаа хэрэглэсэн, сахилга бат, ёс зүйн зөрчил гаргасан бүжигчин тамирчны оноог тэглэн тэмцээнээс хасна.

Зургаа. Тэмцээнийг дүгнэх журам 
6.1 Бүжгийн үндсэн элемент хөдөлгөөний холболт, бүжиглэх ур чадвар
6.2 Талбайн хуваарилалт, сонсгол, мэдрэмж
6.3 Бүжиг тус бүрийн эхлэл, төгсгөлийн ёсолгоо
6.4 Идэвхитэй хос тамирчин бүжигчин бэлдэж амжилттай оролцуулсан 2 хороог шалгаруулж урамшуулна. 
6.5 Тэмцээний явцад сугалаагаар 3 азтан тодруулна. 
6.6 Тэмцээнийг Монголын нийтийн бүжгийн спорт холбооны мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.

Долоо . Шагнал урамшуулал:
Тэмцээний ангилал тус бүрд 3 байр эзлүүлнэ.

55 хүртэл насны ангилалд 
- Тэргүүн байр: Өргөмжлөл “Алтан медаль” мөнгөн шагнал -120000 
- Хоёрдугаар байр: Өргөмжлөл “Мөнгөн медаль” мөнгөн шагнал - 100000
- Гуравдугаар байр: Өргөмжлөл “ Хүрэл медаль“ мөнгөн шагнал – 80000

55-аас дээш насны ангилалд 
- Тэргүүн байр: Өргөмжлөл “Алтан медаль” мөнгөн шагнал -120000 
- Хоёрдугаар байр: Өргөмжлөл “Мөнгөн медаль” мөнгөн шагнал - 100000
- Гуравдугаар байр: Өргөмжлөл “ Хүрэл медаль“ мөнгөн шагнал - 80000

Ерөнхий зохион байгуулагч:

Монголын Нийтийн Бүжгийн Спортын Холбооны Налайх Дүүргийн Салбар Зөвлөл

Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын газар

Утас: 90581558, 91581558

 

 

Хуваалцах: