Налайх дүүрэг

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ 06 САРЫН 01-НИЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ

Өнөөдөр дүүргийн удирдлагын шуурхай зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд Засаг даргын орлогч Х.Анхбаяр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг Налайх дүүрэгт тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан юм. 
Дүүрэгтээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 06 дугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд хүүхдэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Албан ёсны нээлтийн арга хэмжээ 06 сарын 01-ний өдөр 11 цагаас эхлэх бөгөөд албан байгууллагууд хуваарийн дагуу төв талбайд ажиллаж 10-аас 15 цаг хүртэл төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлаг, спортын үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүүхдийн эрхийг хамгаалах өдөр аав нь, ээж нь, ойр дотны хэн нэгэн нь согтуу байж болохгүй. Тийм учраас 05 сарын 31 болон 06 сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байхыг уриаллаа.

Мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудад 06 сарын 01-ний өдөр олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавихыг онцгойлон анхааруулсан юм.
Дашрамд дурдахад хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан хүүхэдээ өгөх бэлгэнд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөсөн хориглосон бүтээгдэхүүнийг оруулахгүй байх, хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

Хуваалцах: