Налайх дүүрэг

ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 7 хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагчдыг чадавхжуулах, мэдээлэл солилцох уулзалтыг 05 сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартаа уулзалт ярилцлага хийлээ.
Мөн төрийн албаны шинэчлэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд, хотын хөгжлийн индексийн үзүүлэлт, цэргийн бүртгэл, мөнгөн төлбөрийн мэдэгдэх хуудас эзэндээ очихгүй байгаа шалтгаан нөхцөл, хүлээлгэх хариуцлага зэрэг олон чухал мэдээллийг холбогдох хэлтсийн дарга нар танилцуулсан юм.

 

 

Хуваалцах: