Налайх дүүрэг

"ЦЭГМИД САН"-ГААС ЦАГДААГИЙН ХОЁР АЛБАН ХААГЧИД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ОЛГОЛОО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өмнөхөн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 албан хаагч өргөө цагаан гэртэй боллоо.
Цагдаагийн байгууллагад 34 жил ажилласан Цэрэндоржийн Цэгмид агсны үр хүүхдүүд, “Цэгмид сан”-аас дүүргийн Цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батсайхан, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Отгонболд нарын гэр бүлд зориулж 5 ханатай монгол гэр олгосон юм. 
Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Сумьяа болон Ц.Цэгмид агсны үр хүүхдүүд оролцсон юм.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө өдөр шөнөгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг Цагдаагийн албан хаагчиддаа ажлын амжилт хүсэн ерөөгөөд дээрх 2 албан хаагчид гэр бүлийн хэрэгцээнд зориулж дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.5 га газар эзэмшүүлэх “Батламж” гардуулан өглөө.
ГЭР БҮЛ БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ
ХҮҮХЭД БҮХЭН ИНЭЭЖ БАЙГ.

 

 

 

Хуваалцах: