Налайх дүүрэг

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧИД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧГЭЭ ГАРДАН АВЛАА

ЕБС төгсөгчдөд боловсролын баримт бичиг гардуулан өгөх ёслолын үйл ажиллагааг дүүргийн 119-р сургууль дээр зохион байгуулж, 12-р ангийн 179, АБНТБТөвийн 23 сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэхээ гардан авч иргэний үүргээ ухамсарласан, нэр алдраа дуурсгасан бүтээлч, санаачилгатай иргэн байх андгайг өргөлөө.
Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт болон Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, мэргэжилтнүүд, сургуулийн захирал, сургалтын менежер, багш, сурагчид оролцлоо.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы ивээл дор зохион байгуулагдсан "Бид Ирээдүйн лидерүүд" зүүн бүсийн аварга шалгаруулах бизнес төсөл тэмцээнд шагналт байранд шалгарсан шагналтнуудад шагналыг гардуулан өглөө. Тус тэмцээний дэд байранд шалгарсан 119-р сургуулийн 12-1 ангид 2 сая, гуравдугаар байранд шалгарсан Голомт ЦС-ийн 12-2 ангид 1 сая, тусгай байранд шалгарсан 119-р сургуулийн 12-2, Голомт ЦС-ийн 12-3 ангид 300 мянган төгрөгийг тус тус гардууллаа.

НИЙТ ТӨГСӨГЧИДДӨӨ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

 

Хуваалцах: