Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй дүүргийн албан байгууллагуудын аварга шалгаруулах Сагсан бѳмбѳгийн тэмцээнийг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн зааланд 2019 оны 06 сарын 15,16-ны ѳдрүүдэд амжилттай зохион байгуулж явуулжээ. Тус тэмцээнд 13 байгууллагын 18 багийн 144 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин ѳрсѳлдѳж:
Эрэгтэй: Тэргүүн байранд Эрдмийн оргил цогцолбор сургуулийн баг, Дэд байранд Онцгой байдлын хэлтсийн баг, Гутгаар байранд Цагдаагийн хэлтсийн баг тамирчид тус тус эзэлсэн байна.

Эмэгтэй: Тэргүүн байранд Эрдмийн оргил цогцолбор сургуулийн баг, Дэд байранд Эрүүл мэндийн тѳвийн баг, гутгаар байранд Голомт цогцолбор сургуулийн баг тамирчид тус тус эзэлсэн байна. 
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа спортын ѳндѳр амжилт хүсье.

 

Хуваалцах: