Налайх дүүрэг

"МЭДЭЭЛЛИЙН ЦАГ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс “Хяналт шинжилгээ үнэлгээ, гадаад харилцааны мэдээллийн цаг” арга хэмжээг улирал бүр зохион байгуулж байгаа билээ. 
Энэ удаагийн мэдээллийн цагийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж дүүргийн дэргэдэх болон харьяа байгууллагуудын тайлан төлөвлөгөө нэгтгэдэг бичиг хэрэг, хүний нөөц болон хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан 64 албан хаагчийг хамрууллаа. 
Тус мэдээллийн цагийг дүүргийн харьяа, дэргэдэх байгууллагуудад төлөвлөгөө тайлан боловсруулахад зөвлөн туслах, хүний нөөцтэй холбоотой мэдээллээр хангах, хяналт шинжилгээ үнэлгээний ажлаар дамжуулан бодлогын болон захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтийг чанаржуулах, гадаад харилцааны нэгдмэл бодлогоор хангах зорилгоор зохион байгуулсан юм.

Хуваалцах: