Налайх дүүрэг

09 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС АЙЛ ӨРХ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ХАЛААЛТЫГ ӨГНӨ

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагын мэдээллийг хүлээн авч сонслоо.
Налайх Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү өвөлжилтөд хэрхэн бэлтгэж байгаа талаараа танилцууллаа.


Тэрбээр танилцуулгадаа:
"Манай станц нь нийт 122 ажилтан албан хаагч, ИТА-тайгаар Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалтай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Дүүргийн II, VII хорооны орон сууцны 86 байрны 2610 айл өрх, 266 ААН, 30 төсөвт байгуулагад халаалт, хэрэгцээний халуун ус түгээдэг.

Нийт 2,7 км төв шугам, 16 км салбар шугам, 7 ус дулаан дамжуулах төвүүдээр дамжуулан хэрэглэгчдэд үйлчилдэг.

2019 онд 105,3 мян.Гкал дулаан үйлдвэрлэж Налайх дүүргийн хэрэглэгчдийг ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллана.

Станцын тоног төхөөрөмжүүдийн их засвараар 4 ажлыг 44.75 сая төгрөгөөр хийхээр төлөвлөснөөс 3 ажил 100%, 1 ажил 80% гүйцэтгэлтэй, нийт 44.0 сая төгрөгөөр 95.0%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Урсгал засвараар 176 нэр төрлийн ажил 88.1%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.
ТЗБАХ-ээр 5 ажлыг 73.0 сая төгрөгөөр хийхээр төлөвлөснөөс 3 ажил 100%, 2 ажил 60-90%, нийт 37.19 сая төгрөгийн хөрөнгөөр 90%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж дуусч байна.
Өөрийн хөрөнгө оруулалтаар 1 ажлыг 125.0 сая төгрөгөөр хийхээр төлөвлөсөн бөгөөд 62.5 сая төгрөгөөр 50%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 22 ажил хийхээр төлөвлөснөөс 11 ажил 100%, 3 ажил 80-95%, 1 ажил 30%, нийлбэр дүнгээр 85.13%-тай байна" гэв.

Мөн Ц.Минжинхүү захирал зарим хүндрэл бэрхшээлтэй асуудлаа танилцуулсан юм.
Тухайлбал:
Инфляцийн өсөлт, цахилгаан, цэвэр бохир усны тарифийн нэмэгдэл, нүүрсний үнийн өсөлт, тээвэрлэлт зэргээс шалтгаалан зардал өсөж байна.
Тоног төхөөрөмж болон технологи хуучирсантай холбоотойгоор нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөр, мөн Налайх дүүргийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүй байна.
Нийт хэрэглэгчдийн 27% нь хамааралгүй схемээр холбогдсон, 73% нь шууд холболттой тул горим барихад хүндрэлтэйгээс гадна системийн хэвийн ажиллагаанд эрсдэл дагуулсаар байна.
Дулааны эрчим хүчний төлбөрөө цаг тухайд нь барагдуулдаггүйгээс засвар үйлчилгээг тухай бүрт нь хийх боломж бүрдэхгүй байна.
Тухайлбал
Айл өрхөөс 323,3 сая төгрөг
ААН-үүдээс 121,4 сая төгрөгийн авлагууд үүсээд байгаа аж.

Дашрамд дуулгахад Эрчим хүчний сайдын 2019 оны 206 тоот тушаалын дагуу 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрх, төсөвт байгууллагуудын халаалтыг өгөхөөр төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.
Тиймээс энэ өдрүүдэд айл өрх, аж ахуйн нэгжийг гэр, байр орон сууцандаа хүнтэй байлгахыг санууллаа.

Дээрх мэдээллийн дараагаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дулаанд өр авлагатай айл өрх, аж ахуйн нэгжүүдээс өр төлбөрийн асуудлыг зохион байгуулалт хийж хурааж авах, засвар үйлчилгээг яаралтай хийж дуусгахыг үүрэг болголоо.

 

 

Хуваалцах: