Налайх дүүрэг

35-39, 40,41 ДҮГЭЭР БАЙРНУУДЫГ ЗООРИЙН ДАВХРЫН БОХИР УСНЫ ШУГАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнасан юм.

“Чандмань налайх” ОНӨААТҮГ нь Налайх дүүргийн 36,9 мянган хүн амд үйлчилж, жилдээ 1,1-1,2 сая.м3 цэвэр усыг түгээж, бохир шингэнийг татан зайлуулж Улаанбаатар хотын бохир усны шугамын туул-I коллекторт нийлүүлж, дүүргийн төвийн хэсгийн ус дулаан дамжуулах төвүүдээс холболт авсан орон сууцны байр, 200- гаад аж ахуйн нэгжийн халаалт, хэрэгцээний халуун усны хангамжийг хариуцан ажиллаж байна.
Нийтдээ цэвэр ус, халаалтын 30км шугам бохир усны 15км шугамын засвар үйлчилгээ, айл өрх , аж ахуйн нэгж байгууллагаас жилд дунджаар 7000 гаруй дуудлага хүлээн авч засвар үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

ОРОН СУУЦ АШИГЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ХЭСЭГ нь:
Нийт 86 орон сууцны 2984 айл өрх , 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагаас жилд дунджаар 7000 гаруй дуудлага хүлээн авч засвар үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд ус дулаан дамжуулах 1,2,3,4-р төвөөр аж ахуйн нэгж байгууллага иргэдэд хоногт дунджаар 3000-3500м3 усыг шахан түгээж цэвэр усны төв шугам бохир усны төв шугамын ашиглалтанд хяналт тавин ажилладаг.

Мөн Налайх дүүргийн гэр хорооллын 5560 өрх 22240 иргэнд зөөврийн ус хангамжаар ус зөөврийн 5 авто машин 34 ус түгээх байраар чанарын шаардлага хангасан цэвэр усаар тогтмол найдвартай ханган ажиллаж байна.

5 ДУГААР ХОРООНЫ ГОРОДОК ТОСГОН ХЭСЭГ нь:
11 байр 700 гаруй айл өрх, 12 аж ахуйн нэгжийг ус, дулаанаар найдвартай ханган ажиллаж цэвэр, бохир ус, жилд дунджаар дулааны засвар үйлчилгээний 400 гаруй диспетчерийн дуудлагыг барагдуулан ажиллаж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай хийгдэж байна.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой амьжиргаа төслөөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны Замчны 25 дугаар гудамжинд Ухаалаг төхөөрөмжтэй 24 цагийн үйлчилгээтэй, халуун хүйтэн устай стандартын худаг баригдаж ашиглалтад орсон. 09 сарын 13-ны өдрөөс ашиглалтад хүлээн авах юм.
Мөн ОНХСангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 35-39, 40,41-р байрнуудын зоорийн давхрын бохир усны шугамыг шинэчлэх ажлын материал татан авалт хийгдэж 35-39-р байрнуудын зоорийн давхрын бохирын шугам солих ажлыг хийж дуусгажээ.
5-р хорооны халаалтын зууханд ОгипдГоз ТР-65-930/2 насосыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 18 сая төгрөгөөр худалдан авалт хийж суурилуулах ажил хийгдсэн байна.
Мөн УДДТөв -1,2,3,4,40,41-р байрнуудын халаалт болон хэрэгцээний халуун усны ялтсан бойллеруудыг задалж угаасан зэргээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

 

 

Хуваалцах: