Налайх дүүрэг

09 сарын 10-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүргийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Дулааны станц, Чандмань Налайх, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Авто зам болон инженерийн шугам сүлжээ, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд ухсан нүх шуудууг стандартын дагуу засаж тохижуулж 9 сардаа багтааж дуусгах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, ТНҮХ, Дулааны станц, Чандмань Налайх, СӨХ-үүд /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Эзэнгүй байгаа, орхигдсон хашаа, байр, байшингуудад үзлэг шалгалт хийх, гэмт хэрэг, архидалт гарч болзошгүй цэгүүдэд шалгалт хийх, битүүмжлэх тал дээр анхаарах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг 9-р сарын 30-ны дотор дуусгах /СТСХ, ТНҮХ, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

-Нийслэл, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах саналаа 09 сарын 13-ны дотор ЗДТГ-ын ТЗУХ-т  ирүүлэх /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

-Нийслэл, дүүргийн Засаг даргын  үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн биелэлтээ 09 сарын 12-ны дотор ЗДТГ-ын ТЗУХ-т  ирүүлэх /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлж ажиллах./СТСХ, Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, зохицуулалт хийх ажлыг зохион байгуулах. / Замын цагдаагийн тасаг, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

2 ээлжээр хичээллэж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг орой үдшийн цагаар аюулгүй байдал гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. / Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Сургуулийн удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т шалгуулах бэлтгэлээ бүх байгууллага сайтар хангах. Архивын цахим системийг нэвтрүүлж ажиллах. /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Дүүргийн нийт төрийн байгууллага шинэчлэгдсэн стандартын дагуу гадна хаягаа 10 дугаар сарын 15-ны дотор шинэчилж дуусгах. Захирамж татах холбоос:

http://ulaanbaatar.mn/Home/Docdetail?dataID=42685 /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Иргэдэд соёлтой, тав тухтай үйлчилгээний орчинг бий болгох зорилгоор бүх худалдаа, үйлчилгээний байгууллагууд иргэдэд ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй ашиглуулдаг болгох. /ТНҮХ, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар албан даалгаврын хүрээнд /Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай/ хэрэгжилтийг эрчимжүүлэх, албан даалгаварт тусгасан чиглэл бүрээр хэрэгжүүлсэн ажлынхаа тоо мэдээ, тайланг чанартай боловсруулж Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор хүргүүлэх. /Хот төлөвлөлтийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Орон сууц, гэр хорооллын доторх тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн судалгааг дахин гаргаж Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны дотор ирүүлэх. /ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд байгууллага бүр орчныхоо 50 м газрыг цэвэрлэх, тохижуулах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нэр, орчны зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, газрын гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээг авах. /ТНҮХ, ТЗУХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 14:

Засаг даргын захирамж шийдвэр гарсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах гэрчилгээг олгохгүй, хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлж байгаа үйлдлийг таслан зогсоож, түргэн шуурхай үйлчлэх. /Газар зохион байгуулалтын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 15:

Дулааны станцад өр төлбөртэй төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид өр төлбөрөө бүрэн барагдуулах талаар ажилтан, албан хаагчиддаа мэдээлэл хүргэх, Дулааны станцаас СӨХ, Хороо, өр төлбөртэй иргэдтэй уулзалт зохион байгуулж, аян өрнүүлэх /Дулааны станц, нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 16:

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд байгууллагууд нүүрс татан авалтаа эртнээс төлөвлөж, зохион байгуулах /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 17:

Шугам сүлжээний хамгаалалтын бүсийг чөлөөлөх ажлыг зохион байгуулах, хяналт тавих /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 18:

Дүүргийн төвлөрсөн шугам сүлжээгээр халаалт дулаанаа авч буй байгууллага, аж ахуйн нэгжүүд системийн угаалгаа заавал хийлгэх /Эрүүл мэндийн төв, Дулааны станц, Нийт байгууллага/

 

 

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 09 сарын 19-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Хуваалцах: