Налайх дүүрэг

35 ТОНН ЦАС ХАЙЛУУЛАХ БОДИС, ДАВСНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЭД БАЙНА

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан.
Тус зөвлөгөөнд Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Г.Наянбаяр өвөлжилтийн бэлтгэл ханган чиглэлээр болон бусад ажлын талаар мэдээлэл танилцуулга хийлээ.
Тус байгууллагад өнөөдрийн байдлаар:

Хог тээвэрлэлтийн хувьд:
2-р хороо буюу төвийн хэсэгт 2 автомашин
5-р хороонд 1 автомашин
6-р хороонд 1 автомашин
1, 2, 3, 4, 7-р хороодод хог тээврийн задгай тэвштэй 5 автомашин хуваарийн дагуу тогтмол үйлчилгээ үзүүлж байна.
Олон үйлдэлт бага оврын трактор (Bobcat)
Нийт – 9 автомашин, 1 техниктэйгээр ажиллаж байна.

2019 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар:

Мөн ТҮК-ээс 2019 онд хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж байгаа давхар кузовтай Киа Бонго 3 автомашинд цас хайлуулах бодис, давс цацах автомат төхөөрөмж хийж суурьлуулахаар зорилт тавин ажиллаж байна гэв.
Тус төхөөрөмж 9-р сарын 20-нд бэлэн болох бөгөөд хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн зам талбайд жигд хүртээмжтэй давс, бодис цацах ашиглалтын коэффициент өндөртэй зориулалт бүхий тоног төхөөрөмж болох юм.

Дашрамд дуулгахад дүүргийн төвлөрсөн хогийн цэгийг 2-р зэргийн хогийн цэг болгохоор зорилго тавин ажиллаж байна. Хогийн цэгт нийт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаагаас 2019 онд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 4 багц тендерт сонгон шалгарсан компаниуд НЗДТГ-тай гэрээ байгуулах шатандаа явж байгаа бол 10-р сарын 15-нд төлөвлөсөн бүх ажлуудыг хийж дуусгахаар ажиллаж байна.
Хогийн цэгт хийгдэж байгаа ажлууд:

 

 

Хуваалцах: