Налайх дүүрэг

ЭНЭ ОНД 966 ШИРХЭГ ГЭРЭЛТҮҮЛЭГ НЭМЖ ХИЙГДЭЖ БАЙНА

#НалайхБүтээнБайгуулалт
Дүүргийн удирдлагын шуурхай зөвлөгөөнд Гэрэлтүүлэг чимэглэлийн албаны дарга Г.Баярсүрэн хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөгийн байдлаар дүүргийн хэмжээнд 3731 ширхэг гэрэлтүүлэгтэй байна.

Өнгөрсөн 2018 онд 399 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бол, энэ онд 966 ширхэг буюу Налайхын хөгжлийн түүхэнд хамгийн их гэрэлтүүлэг хийгдэж байна.

Нийтийн эзэмшлийн авто зам, шинэ хийгдэж байгаа явган зам дагуу 575 ширхэг гэрэлтүүлэг хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд одоогоор гэрэлтүүлгийн угсралтын ажил 52 хувьтай явагдаж байгаа гэдгийг Г.Баярсүрэн дарга онцоллоо.

 

 

Хуваалцах: