Налайх дүүрэг

ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДМЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан, Нийслэлийн Засаг даргын 333 тоот захирамж, Налайх дүүргийн Засаг даргын А/236 тоот захирамжийн дагуу Иргэдийн спортын VIII наадмын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн 7 хороодын дунд спортын 8 тѳрлѳѳр зохион байгуулж байна. 2019 оны 09 сарын 21-ны ѳдѳр Сагсан бѳмбѳг, Хийн дасгал, Аэробек, Ширээний шагайн наадгай, Олс таталт гэсэн 5 тѳрлѳѳр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнд дүүргийн 7 хорооны 750 гаруй иргэдийг хамрууллаа гэж Налайх дүүргийн Спорт хорооноос мэдээллээ.

Хуваалцах: