Налайх дүүрэг

"ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ" 3 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Засаг даргын Явуулын өрөө 09 дүгээр сарын 23-наас эхлэн хороодод ажиллаж эхэллээ.
Өчигдөр буюу 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн 3 дугаар хороонд хүрч ажиллан, иргэдтэй уулзалт хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсон, дүүргийн Засаг дарга зарим асуудлаар холбогдох байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өглөө.


Явуулын өрөөгөөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон
1. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба
2. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс
3. Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ
4. Чандмань Налайх ОНӨААТҮГ
5. Эрүүл мэндийн төв
6. Нийгмийн даатгалын хэлтэс
7. Мэргэжлийн хяналтын хэлтэс
8. УБЦТС ХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төв
9. Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, иргэдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох мэдээллийг өгч ажиллалаа.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар "аливаа ажилд иргэдийн оролцоо хамгийн чухал" гэдгийг онцлоод тус хороонд энэ жил хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан юм.
Энэ онд тус хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 844.6 сая төгрөгийн гэрээний дүнтэйгээр 100 ортой цэцэрлэгийн барилга барих ажил хийгдэж байна.
Мөн Жайка олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 109 дүгээр сургуулийн 288 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил хийгдэж байгаа юм.
Мөн
Дэнжийн 2-13-р гудамжны гэрэлтүүлэг /95 ширхэг ком/,
Нарангийн хэсэгт гэрэлтүүлэг хийгдсэнээр бүрэн гэрэлтүүлэгтэй хороо болж байгаа юм.
Түүнчлэн
3 дугаар хорооны Дөл худалдааны төвөөс 152-р цэцэрлэг хүртэл явган хүний зам тавих ажил хийгдсэн.
Мөн энэ онд Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил /эхний хэсэг/ хийгдэх юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Налайх дүүргийн 3 дугаар хороонд 24 цагийн ажиллагаатай "Ухаалаг худаг" ашиглалтад орсон.

Засаг даргын Явуулын өрөө арга хэмжээний үеэр иргэдийн зүгээс хогийн цэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой санал, гомдол гаргалаа.
Тус асуудалд Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Г.Наянбаяр мэдээлэл хийж, гал гараад байгаа нөхцөл шалтгаан, авч байгаа арга хэмжээний талаар танилцуулан "өнөөдрийг хүртэл ажиллаж байна" гэв.
Мөн иргэдийн гарсан санал хүсэлт, асуултын мөрөөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар газар дээр нь холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангаж ажилласан талаар иргэдэд эргэж мэдээлэхийг санууллаа.

Засаг даргын Явуулын өрөө өнөөдөр 2, 7, 1 дүгээр хороодод ажиллана.

 

 

Хуваалцах: