Налайх дүүрэг

ХОГИЙН ЦЭГТ ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АРИЛГАХААР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШУУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Дүүргийн Засаг даргын Явуулын өрөө 09 сарын 23-ны өдөр 3 дугаар хороонд ажилласан.
Иргэдээс гарсан санал хүсэлтийн мөрөөр уулзалтын дараагаар дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Засаг даргын орлогч С.Тунгалаг, ТНҮХ-ийн дарга Ц.Тунгалаг, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Г.Наянбаяр нарын хамтаар 20 цагт дүүргийн төвлөрсөн хогийн цэгт очиж ажиллан, тус цэгт гарсан галыг шуурхай унтраахад бүх хүчийг дайчилж ажиллах талаар анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас гал унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж шөнийн 01 цаг хүртэл ажилласан байна.

Хогийн цэгт ажиллаж байх үед иргэдийн зүгээс 2 ч газарт "хуучин хувцсаа шатааж байгаа" байдалтай таарсан юм.
Иймээс хавь орчиндоо болон хогийн цэгт дур мэдэн гал гаргахгүй байхыг иргэддээ уриалж байна.

Дашрамд дурдахад олон жилийн туршид хуримтлагдсан Баялагийн хонхор дахь хогийн цэгийн асуудлыг цэгцлэх, хог тээврийн менежментийг сайжруулах хүрээнд нийслэлийн төсвөөс 800 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Жинлэгч автопүү, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж байна.
Цаашид 50 хэмийн хүйтэнд тэсвэртэй дугаар таньдаг камер, цахилгаан трансформатор, авто ачигч буюу ковш, том хово зэрэг шаардлагатай техник хэрэгсэл олгодох юм.

 

 

Хуваалцах: