Налайх дүүрэг

450 ГАРУЙ АХМАД НАСТНАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын баярын өдрийг угтан улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу уйгагүй хөдөлмөрлөж ирсэн буянт буурлууд, дүүргийнхээ алдар цолтон, хүндэт донор зэрэг 450 гаруй ахмад настныг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Өнгөрөгч амралтын өдөр дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх Ахмадын сувилалд болсон уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, албан байгууллагын дарга удирдлагууд нарын албаны зочдоос гадна 450 гаруй ахмад настан оролцсон юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ахмадууддаа хандаж хэлсэн үгэндээ: "Улсынхаа нийслэлийг илч гэрлээр түгээж ирсэн уурхайчдын өлгий нутгийнхаа өнөөдрийн бахдам түүхийг бүтээсэн ахмадууд, буянт буурлууддаа ахмадын баярын мэнд дэвшүүлье.
Улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэлээрээ ямагт түүчээ болж ирсэн эрхэм ахмад буурлууд та бүхэндээ урт насалж, удаан жаргалыг хүсэн ерөөе" гэв.

Дашрамд дурдахад 2019 онд Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ахмадын сувилалд 12 ээлжээр 336 ахмад настныг хүлээн авч сувилсан байна.
Эдгээр амрагчид сувилалдаа амрахын зэрэгцээгээр төмс хүнсний ногоо тариалж, арвин ургац хураан авчээ.
Ахмадын баярыг угтан зохион байгуулсан тус арга хэмжээний үеэр 7 хорооны ахмадуудын олон үндэстэн ястны цайны өв соёлыг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор "цай чанах" тэмцээнийг зохион байгууллаа.

 

 

Хуваалцах: