Налайх дүүрэг

"Японд суралцах боломж" өдөрлөгт оролцохыг урьж байна

 ЯПОНД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТАН СУРАГЧИД, ЗАЛУУЧУУДЫГ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол дахь Бүнри төгсөгчдийн холбоотой хамтран “Япон Улсад суралцах боломж” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10:00 цагаас 12:00 цагийн хооронд дүүргийн ГБХЗХХ-ийн 2 давхарт Урлаг зааланд зохион байгуулагдана.

Японд суралцах боломж өдөрлөгт оролцсоноор та:

  • Япон Улсын Засгийн газраас зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах
  • Японд хэлний бэлтгэлд суралцах боломж болон бусад хүүхэд, залууст зориулсан өргөн боломжийн талаар мэдээлэлтэй болох
  • Япон соёл, оюутны амьдралын талаар сонирхолтой яриа өрнүүлэх
  • Ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг боломжтой.

Өдөрлөгтэй холбоотой лавлах утас: 94008066 Б.Хонгорзул

ЯПОНД СУРАЛЦАХ БОЛОМЖ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР

10:00               Нээлт : Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар

10:05               Япон Улсын Бүнри Их сургуульд суралцах боломж 

/Монгол дахь “Бүнри төгсөгдчийн холбоо”-ны тэргүүн Б.Ганболд

10:15 Япон улсад суралцахад анхаарах асуудал, тэтгэлэгт хөтөлбөрүүд /Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн төлөөлөл /  

10:30 Япон Улсад хэлний бэлтгэлд суралцах боломж, анхаарах асуудал /Такатомо боловсролын байгууллагын төлөөлөл/

10:40   Японы ажлын байрны асуудал ба Япончуудын ажил хэрэг 

/Япон Улсын Элчин Сайдын Яамны "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр" хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаатар/ 

10:50  Японд суралцахын давуу тал, ямар хүн болж төлөвлших вэ?  

/Fuji Япон боловсролын төвийн төлөөлөл/

11:00 Япон соёл ба Монгол оюутны амьдрал

/Нийгэм соёлын антропологич Э.Гэсэрмаа/

11:10 – 11:30  Асуулт, хариулт

11:30 – 12:00 Японд суралцах боломжийн талаар зөвлөгөө өгөх арга хэмжээ

 

  

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах: