Налайх дүүрэг

СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦЛАА

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 7 дугаар хороонд баригдаж байгаа Спорт цогцолборын барилгын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.
Тус ажлыг гүйцэтгэгч компани болох Бүрд констракшны холбогдох албаны төлөөлөл танилцуулахдаа: "Одоогоор 80 орчим хувийн ажлын гүйцэтгэлтэй байна. Дотор заслын ажлууд дуусах шатандаа, гадна тохижилтын ажлууд эрчимтэй хийгдэж байна. Мөн дулааны болон цэвэр, бохир усны шугамын ажлуудыг график төлөвлөгөөний дагуу эрчимтэй хийж гүйцэтгэж байна" хэмээн танилцууллаа.
Дүүргийн Засаг даргын зүгээс шугам сүлжээний ажлуудад холбогдох байгууллагуудыг хамтран ажиллаж, ажлын хяналтаа сайжруулахыг үүрэг болгосон бол, гүйцэтгэгч компанийг ажлаа эрчимжүүлж энэ ондоо багтааж ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.

 

 

Хуваалцах: