Налайх дүүрэг

УУРХАЙГААРАА ОВОГЛОСОН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА 60 ЖИЛИЙН ӨНДӨР БОСГОО АЛХЛАА

Их уурхайгаа тшиглэн байгуулагдсан Уурхайчдын соёлын ордон урлагийн алтан тайзаа нээгээд даруй 60 жилийн босго алхжээ.
Хүн арддаа урлаг соёлыг түгээж ирсэн Соёлын ордны 60 жилийн ой 10 сарын 11-ний өдөр болж өнгөрлөө.
Баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна алтан тайзтайгаа ажил амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, уран бүтээлчид оролцлоо.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: "Уурхайгаараа овоглосон Ягаан клубаас авахуулаад өнөөг хүртэлх хугацаанд дүүргийнхээ хүн ардад урлаг соёлын олон талт үйлчилгээгээр дамжуулан соёлыг түгээж ирсэн Соёлын ордны 60 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт уран бүтээлчид, тэднээр дамжуулан нийт ард иргэддээ хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
Соёлын ордны 60 жилийн ойн баярт шагналын хур бууж, алтан тайзтайгаа ажил амьдралаа холбосон олон уран бүтээлчид энгэрээ мялаалаа.

 

 

 

Хуваалцах: