Налайх дүүрэг

Ч.РАДНААБАЗАР: ТӨР-ИРГЭНИЙГ ХОЛБОХ ГҮҮР БОЛЖ АЖИЛЛАХ ХҮМҮҮС БОЛ ХЭСГИЙН АХЛАГЧИД ЮМ

Дүүргийн ЗДТГ-аас 7 хорооны хэсгийн ахлагч нарыг чадавхижуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж хэлсэн үгэндээ: "Иргэдэд төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэх үүрэгтэй хүмүүс бол та бүхэн билээ. Тиймээс ажилдаа, хариуцлагатай хандаж, төр-иргэний гүүр болж ажиллахыг хүсье" гэв.


Мөн ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа энэ онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ олон нийтэд мэдээлэл хүргэх арга аргачлал сэдвээр сургалт орлоо.

Мөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл тараалтын дүнг танилцуулах, цэрэг татлагаас хоцорсон иргэдтэй хариуцлага тооцох тухай” мэдээлэл хүргэсэн юм.

 

 

Хуваалцах: