Налайх дүүрэг

Ч.РАДНААБАЗАР: АХМАД БАГШ НАРЫНХАА ЗААЖ СУРГАСАН ЭРДЭМ ОЮУНЫ ЗАМ МӨРӨӨР ЗАЛУУС БИД БҮХЭН УЛАМ ИХ ХИЧЭЭХ БОЛНО

Налайх дүүргийн ахмад багш нарын зөвлөлийн 10 жилийн ойн баярын хурал дүүргийн Соёлын ордонд болж байна. Тус баярын хуралд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, ахмад багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр орчлон ертөнцөд багшаар эрдэм заалгаагүй хүн ховор билээ. Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг эзэмшиж, олон мянган шавь нартаа эрдэм оюуныг түгээж явсан ахмад багш нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та нарынхаа зааж түгээж явсан эрдэм билгийн зам мөрөөр залуучууд бид бүхэн чинь улам илүү их хичээж, дүүргээ, улс эх орноо хөгжүүлэх болно” гэв.

Налайх дүүргийнхээ үе үеийн ахмад багш нартаа 10 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хуваалцах: