Налайх дүүрэг

2019 ОНЫ НИЙСЛЭЛИЙН “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ИРГЭН”-ЭЭР 1-Р ХОРООНЫ ИРГЭН 90 НАСТАЙ Д.ДАМДИНЖАВ ГУАЙ ТОДОРЛОО

Энэ жил 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа Нийслэлийн “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” номинацад нийтдээ 15 хүн шалгарч байгаа бөгөөд тэдний нэг нь Налайх дүүргийн 1-р хорооны иргэн 90 настай Д.Дамдинжав гуай юм.

Тэд эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, энэ чиглэлээр нийгэм, хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэх мэт 10 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэгдэж сонгогдсон байна.

Ийнхүү 2019 оны шилдгүүд тодорсноор нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн"-ээр 259 хүн өргөмжлөгдөөд байгаа аж.

Тус үйл ажиллагаа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, мөн өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын хүрээнд зохион байгуулагддаг ба "Эрүүл мэндээ дээдлэгч иргэн"-ээс гадна "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", Эрүүл мэндийг эрхэмлэгч өрх" гэсэн номинацуудыг ч 2 үе шаттайгаар мөн сонгон шалгаруулдаг байна.

Эрүүл аж төрж, урт удаан наслан залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж яваа Д.Дамдинжав гуайдаа баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

Хуваалцах: