Налайх дүүрэг

"МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ" АЯНД НАЛАЙХ ДҮҮРЭГ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ 10 сарын 23-ны өдөр болж өнгөрлөө.
Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцсон юм.

Уг аяныг шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны болон гэр хорооллын хороо, шилдэг орон сууцны болон гэр хорооллын аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага гэсэн таван чиглэлээр нийт 138 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Тус шалгуур үзүүлэлтэд Налайх дүүрэг амжилттай оролцож, шагналын хур буулгалаа.

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын албанаас зарласан “Манай хороо-Миний гудамж” аянд Налайх дүүрэг нийслэлийн 9 дүүргээс гуравдугаар байр эзэлж, дүүргийн удирдлагууд шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авсан юм.
Тэгвэл тус аяны
-"Шилдэг орон сууцны хороо" номинацид Налайх дүүргийн 2 дугаар хороо хоёрдугаар байр,
-"Шилдэг тохижилттой байгууллага" номинацид Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хоёрдугаар байр,
-"Шилдэг тохижилттой аж ахуйн нэгж" номинацид Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хорооллын “Сайн СӨХ” хоёрдугаар байр,
-"Шилдэг хог тээврийн байгууллага" номинацид Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ тусгай байр
-"Шилдэг гэр хороо" номинацид Налайх дүүргийн 7 дугаар хороо шагналт байр тус тус эзэллээ.

Мөн хэсгийн ахлагч нарын шилдэг баг шалгаруулах болзолт уралдаанд Налайх дүүргийн 3 дугаар хороо тусгай байрт шалгарсан бол “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд Налайх дүүргийн 2 дугаар хороо тусгай байр эзэлжээ.

Дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ талархлаа илэрхийлье.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Хуваалцах: