Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Эх орны гал голомт, зүрх болсон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Налайх дүүргийн иргэд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Нийслэлийн иргэн бид хүрээ соёл, хүүхэд залуусын боловсрол, хүмүүжлээрээ үлгэрлэж, нийслэл хот, Налайх дүүрэгтээ амар тайван, зөв боловсон аж төрөх, нийтлэг ёс зүй, дэг жаягийг эрхэмлэн дээдлэж, хотын иргэн хэмээх нэр алдраараа бахархан ирээдүйдээ итгэлтэй, инээмсэглэл дүүрэн, эрүүл орчинд сэтгэл хангалуун амьдрах учиртай.

Налайх дүүрэг маань нийслэлдээ аж үйлдвэржилт, хөдөлмөр бүтээлийн үйлсээрээ манлайлан, эх орныхоо зүрх болсон нийслэлийн наран ургах зүгт хөгжлийн үүд болон өдрөөс өдөрт цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.

Дүүрэг, нийслэл, эх хотынхоо хөгжил дэвшлийн төлөө аливаа бэрхшээлээс үл шантран, мэдлэг чадвар, нөөц бололцоогоо шавхан ажилладаг та бүхэндээ болон нийт Налайхчууддаа Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

“ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” хамтдаа зүтгэцгээе.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: