Налайх дүүрэг

ШУУРХАЙ АЛБАНЫ МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны автомашиныг шийдвэрлэсэн.
Тус шуурхай албаны автомашиныг өчигдөр буюу 11 сарын 07-ны өдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар хүлээлгэн өглөө.
Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.

Хуваалцах: