Налайх дүүрэг

УСНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НЭГДСЭН ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

"Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-аас усны алдагдал, зүй бус хэрэглээг зогсоох “Илрүүлэлт” арга хэмжээг зохион байгуулж, удирдамжийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 11 ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 16 ныг хүртэлх өдрүүдэд нийт 198 аж ахуй нэгж, 2719 айл өрхийг хамруулан шалгасан. Уг шалгалтаар халаалтын шугаман дээр зөрчилтэй 5 дугаар хорооны 103 дугаар сургууль, Морьтны хишиг, Их урлан,Городок дэлгүүр гэх мэт 4 аж ахуй нэгж, цэвэр усны зөрчилтэй 2-р хорооны Лэн дэлгүүр, Прокурорын газар, Света эмийн сан зэрэг 11 аж ахуй нэгж, 59 айл өрхийг илрүүллээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, хохирол барагдуулах ажиллагаа явагдаж байна.

Хуваалцах: