Налайх дүүрэг

123 ДУГААР ЦЭЦЭРЛЭГЭЭС "АЛТАН НАМАР" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгээс "Хариуцлагатай аав ээж" аяны хүрээнд "Алтан намар" өдөрлөг зохион байгууллаа.

Бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадварыг хөгжүүлэх, байгаль цаг агаарын өөрчлөлтийг ажиглаж мэдэх, багшийн олгож буй мэдлэгийг бататган эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч үйлийг дэмжих зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Өдөрлөгт 7 бүлгийн суралцагч хүүхдүүдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Баян намар” гэр бүлийн хамтын бүтээлийн үзэсгэлэн, Амин дэм сэдэвт витаминжуулалт, амталгаа, Цэцгийн баярыг зохион байгуулсан бөгөөд 300 гаруй эцэг эхчүүд оролцжээ.

 

 

 

Хуваалцах: