Налайх дүүрэг

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ" ЁСЛОЛ БОЛЛОО

Налайх дүүргийн хүүхэд багачуудын "Нарны хүүхдүүд-2019" наймдугаар чуулган 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.

Тус чуулганы үеэр 16 нас хүрч буй хүүхдүүдийн төлөөлөл Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч, андгай өргөлөө.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ:

"Эрхэм хүндэт хүүхэд багачууд та бүхэндээ Анхдугаар үндсэн хуулиа баталж, Улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуучууд та бүхэндээ амжилт хүсэн ерөөе.
Даяаршиж буй нийгэмд зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлдэг, хөдөлмөр бүтээлийг эрхэмлэдэг эх орныхоо иргэн нь байхыг хүсэн ерөөе" гэв.

 

 

Хуваалцах: