Налайх дүүрэг

НАЛАЙХЧУУД "УЛААН ТУУЗ" ДОХ-ЫН ЭСРЭГ ЖАГСААЛД ОРОЛЦЛОО

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр болгон олон улсад тэмдэглэдэг.
Энэ жилийн хувьд "Өөрчлөлтийг та, бид хийнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
ДОХ-ын эсрэг өдрийг угтан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс "Улаан тууз" хөдөлгөөнийг өрнүүлсэн жагсаал зохион байгууллаа.

Дашрамд дурдахад халдварын эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн учраас ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдвэл өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой юм.

Хуваалцах: