Налайх дүүрэг

КАНАДЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН "ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО"-НЫ ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Канадын Бритиш Колумбын Их сургуулийн судлаачидтай хамтран “Залуучуудын оролцоо” бодлогын судалгааны төсөл хэрэгжүүлж байна.
Үүнтэй холбогдуулан санал солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд Канадын Бритиш Колумбын Их сургуулийн Нийтийн удирдлага, олон улсын харилцааны сургуулийн Төгсөлт хариуцсан захиралаар ахлуулсан судлаагчдын багтай "Залуучуудын оролцоо" бодлогын судалгааны чиглэлээр санал солилцсон юм.
Энэ ажилтай холбоотойгоор 4 судлаач ирж дүүрэгт 10 хоногийн хугацаатай ажиллах юм. Ажиллах хугацаандаа дүүргийн залуучуудтай бүлгийн ярилцлага хийж, уулзалт семинар зохион байгуулах юм.

 

 

Хуваалцах: