Налайх дүүрэг

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ “ШИЛДЭГ”-ҮҮДЭЭР ТОДОРЛОО

Нийслэлийн шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах, алдаршуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагааны
"Нийслэлийн шилдэг өрх, тосгоны их эмч"-ээр Налайх дүүргийн "Ачлал Налайх" ӨЭМТ-ийн дарга А.Даваасүрэн,
"Нийслэлийн шилдэг их эмч"-ээр Дотрын хоёрдугаар тасгийн эрхлэгч Э.Энхсаруул, Мэс заслын тасгийн гэмтлийн эмч Б.Энхтөр
"Нийслэлийн шилдэг сувилагч"-аар Амбулаторийн тасгийн Нүдний сувилагч Г.Жимсээ
"Нийслэлийн шилдэг эмнэлгийн үйлчилгээний ажилтан"-аар Дотрын хоёрдугаар тасгийн асрагч Ц.Дарьсүрэн нар шалгарч, хүндэт өргөмжлөлөө гардан авлаа.

Тус үйл ажиллагаа нь
Нийслэлийн шилдэг өрх, тосгоны сувилагч
Нийслэлийн шилдэг өрх, тосгоны эмч
Нийслэлийн шилдэг эмч
Нийслэлийн шилдэг сувилагч
Нийслэлийн шилдэг эмнэлгийн үйлчилгээний ажилтан номинациар шалгаруулсан юм.

 

Хуваалцах: