Налайх дүүрэг

"МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ" АЯНД ДҮҮРЭГТЭЭ ТЭРГҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан "Манай хороо-Миний гудамж" аянд Налайхчууд маш амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан.
Мөн Онцгой байдлын хэлтэс, 2 дугаар хороо, Сайн СӨХ тус бүр дэд байрт, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ болон 7 дугаар хороо тусгай байр эзэлсэн амжилт үзүүлсэн.
Тэгвэл дүүрэгтээ "Манай хороо-Миний гудамж" аяны тайланг Засаг даргын зөвлөлийн хурлаар дүгнэн 4 байгууллагыг шалгаруулж, шагналыг өнөөдөр гардуулж өглөө.
Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн алба, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, 187 дугаар цэцэрлэг, 5 дугаар хороо "Манай хороо-Миний гудамж" аянд шилдгээр шалгарч шагналаа дүүргийн Засаг даргаас гардан авлаа.

 

 

Хуваалцах: