Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ-Г 500 ГАРУЙ ИРГЭНИЙГ ХАМРУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хот, дүүргээ хөгжүүлэхэд иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилготойгоор дүүргийн Засаг даргын Явуулын өрөө улирал тутам буюу 4 удаа зохион байгуулагдлаа.

Дөрөвдүгээр улирлын Явуулын өрөө үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 353 дугаар цэргийн ангид зохион байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, олон нийтэд тайлагналаа.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан"-даа "Аливаа ажлын ард хөрөнгө мөнгөнөөс гадна сэтгэл, зүтгэл хамгийн чухал юм. Нэн тэргүүнд зорьсон зүйл бол иргэд та бүхэнтэйгээ илүү ойр ажиллахыг зорьж, та нарынхаа үгийг сонсож, гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгон, эргэх холбоотой байж хийж хэрэгжүүлсэн ажлаа буцаж тайлагнадаг системээр ажиллаж байна.
Үүний тод жишээ бол Засаг даргын 100 хоног тайлан өдөрлөгөөс авахуулаад Засаг даргын нэг жилийн тайлан өдөрлөг, бүтээлч аяны туг дэвтэр хороодод аялуулах, нээлттэй хаалганы өдөр, “Засаг даргын Явуулын өрөө”-г улирал тутам хороодод зохион байгуулах зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулан, айл өрх, хороо, гудамж талбайд төрийн үйлчилгээг хүргэж, иргэдийнхээ саналыг сонсож ажиллахыг чухалчиллаа" хэмээгээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцууллаа.

Тус арга хэмжээнд 109 дүгээр сургуулийн авьяаслаг сурагчид "Налайхын магтаал" болон шүдний сүлд дуу, 119 дүгээр сургуулийн сурагчид найрал дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн сурагчид монгол бүжгийн дээжээсээ толилууллаа.

Засаг даргын Явуулын өрөө үйл ажиллагааны төгсгөлд Лектор Чила буюу Н.Бандицэрэн "Хандлага нэрэгч" сэдэвт сонирхолтой лекц уншсан юм.
Дашрамд дурдахад Явуулын өрөө үйл ажиллагаагаар
-Давхардсан тоогоор 10 мянга орчим иргэнд төрийн үйлчилгээг хүргэсэн.
-Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 520 гаруй иргэнтэй биечлэн уулзсан.
-Хүсэлт гаргасан, хороонд ирж төрийн үйлчилгээ авч чадахгүй, хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай 52 иргэний гэрээр очиж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай төрийн үйлчилгээг үзүүлсэн.
-ЗДТГ-аас сэтгэл ханамжийн судалгааг 800 гаруй иргэнээс авч үнэлсэн.
-Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллээр хангах үйл ажиллагааг 4 удаа /1,2,4,7- р хороонд/ зохион байгуулж 139 иргэнийг хамруулсан байна.

Хуваалцах: