Налайх дүүрэг

ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Өнгөрсөн онд дүүрэгт "Гэр бүлсэг Налайх" хөтөлбөрийг боловсруулж амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэргийн гаралт, илрүүлэлт тодорхой түвшинд буурч байна.

"Гэр бүлсэг Налайх" хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэснийг дүүргийн удирдлагууд гардуулан өглөө.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар Цагдаагийн албан хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл хүргэсний зэрэгцээ нисэгч дрон болон бусад тоног төхөөрөмжийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ.


Мөн түүнчлэн тус Цагдаагийн хэлтэст байрлах Камерийн хяналтын нэгдсэн төвийн засвар үйлчилгээний ажлын явцтай танилцсан юм.
Дашрамд мэдээлэхэд ирэх 2020 онд нийслэлийн төсвөөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн байр шинээр баригдахаар төлөвлөгдсөн байна.

 

 

Хуваалцах: