Налайх дүүрэг

"НАЛАЙХ ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИГЧ ДҮҮРЭГ"-ЭЭР ШАЛГАРЛАА

Улиран одож буй 2019 он Налайхчуудын хувьд салбар бүрт амжилт дагуулсан он жил болж өнгөрлөө.
Он солигдох баярын энэ өдөр Налайх дүүрэг нийслэлийн хэмжээнд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч дүүрэг"-ээр шалгарсан байна.
Налайх дүүрэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр олон талын ажлыг зохион байгуулсан амжилтаар нийслэлийн хэмжээнд ийнхүү үнэлэгдлээ. Тухайлбал хэвтрийн болон байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, банкны үйлчилгээг гэрээр хүргэх үйлчилгээг улсын хэмжээнд анхлан нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны чийрэгжүүлэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэвтүүлэн эмчлэх "Эрүүл хүүхэд Инээмсэглэл" аян, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нээлттэй хаалганы өдөрлөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр олон талын ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.

Нийт Налайхчууддаа шинэ оны баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

Хуваалцах: