Налайх дүүрэг

ХУГАЦАА ДУУССАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАЛД ОРУУЛАХ ТАЛААР АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЛЭЭ

Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий дүүргийн зөвлөл 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдлаа.
Тус зөвлөлийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл ахлах бөгөөд нарийн бичгийн даргаар Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ажиллах юм.
Тус зөвлөлийн 2020 оны анхны хуралдаанаар цаашид зохион байгуулах журмыг хэлэлцсэний зэрэгцээ хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулах талаар асуудлыг авч хэлэлцлээ.
Дашрамд дурдахад тус зөвлөл нь Үнэлгээний комисс, Устгалын комисс, Худалдан борлуулах ажлыг зохион байгуулах гэсэн дэд комиссуудтай бөгөөд Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл багтжээ.

 

 

Хуваалцах: