Налайх дүүрэг

2020 ОНД ХИЙГДЭХ АЖЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргасан.

“Нэг хот нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Налайх дүүрэгт 2020 онд хэрэгжүүлэх авто зам, барилгын ажил болон газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл солилцох уулзалтыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Хот төлөвлөлтийн хэлтэс, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцсон бөгөөд хөрөнгө оруулалтын ажлыг шуурхай, чанартай гүйцэтгэх талаар санал солилцлоо.

2020 онд:

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасадны засвар
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах
Голомт цогцолбор сургуулийн барилга буулгаж барих, 960 суудалтай барилга барих ажлыг эхлүүлэх
4 дүгээр хороонд 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих
Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга
850 хүний суудалтай Соёлын ордны барилга барих ажлыг эхлүүлэх
Налайх дүүргийн нутгийн захиргааны байр барих ажлыг эхлүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэх юм.

 

 

Хуваалцах: