Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.
Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин ихсэж үүний дагуу Эрүүл мэндийн төвөөс бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. 1 сарын 20-ны байдлаар хүүхдийн тасагт 146 хүүхэд эмчлэгдэн гарсны ихэнх хүүхдүүд нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 48 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амбулаторын үзлэг 12 сарын байдлаар 40068 өвчлөл бүртгэгдсэнээс амьсгалын замын өвчин 8781 байгаагаас томуу томуу төст өвчин 5813 байгаа бөгөөд амьсгалын замын өвчний 66,1%-г эзлэж байна гэж Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал танилцууллаа.
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн газар болон архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудад хяналт тавьж, зөрчил гаргуулахгүй байх зорилгоор “Нэгдсэн эргүүл” ажиллуулан 85 хуулийн этгээд, 183 иргэн, 4 буудал, 3 баар, 4 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгаж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.

Дүүргийн шуурхай зөвлөгөөнд СТСХ-ийн дарга Г.Бат-Очир, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар нар 2020 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэл ажлыг шат шатандаа эртнээс хангаж ажиллахыг сануулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн хэмжээнд хог, хаягдлыг цэвэрлэх ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн зохион байгуулах тул хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрээр явж гудамж, талбайн хог хаядлын асуудлыг шийдвэрлэж ажиллах, бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцох

Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах

2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажил хийгдэх тул ЗДТГ болон нийт байгууллага бэлтгэл хангаж ажиллах

Дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Хуваалцах: