Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЦАСНЫ БАЯР БЯМБА ГАРИГТ БОЛНО

Налайх дүүргийн цасны баяр, өвлийн өдөрлөгийн арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 25-нд буюу ирэх бямба гаригт Бөмбөрцөгийн цаана хуучин наадмын талбайд зохион байгуулагдана.

“Токио-2020” цасны баяр- өвлийн өдөрлөгийн үйл ажиллагааны нээлт 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10:30 цагт болно.

Зохион байгуулах уралдаан тэмцээнүүд:
1.Хөгжөөнт тоглоом:
2. Цасны Сумо тэмцээн. Үүнд: 1 эрэгтэй, 1 эмэгтэй оролцоно.
3. Олс таталтын тэмцээнд 3 эрэгтэй 4 эмэгтэй 1 баг болж оролцоно.
4. Бүжгийн тэмцээн: Цасны баярт оролцогч нарын дунд нээлттэй зохион байгуулна.
5. Гир өргөлтийн тэмцээн: Байгууллага, ААН, хороодоос тус бүр эрэгтэй 1, эмэгтэй 1 хүн оролцоно.
6. Машин чимэглэх: Үүнд: Байгууллага, ААН, хороодоос “Токио-2020” олимпийг сурталчлах сэдэвтэйгээр 1 машин чимэглэн оролцоно.
7. Цасны иж бүрэн хувцастай 3 иргэнийг шалгаруулна.

Хөгжөөнт тоглоом, цасны сумо, олс таталт, бүжгийн тэмцээн, гир өргөх тэмцээн, машин чимэглэх төрлүүдээр эхний 3 байрыг шалгаруулан, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Нийлбэр дүнгээр шалгарсан эхний 3 байгууллагыг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Иймд иргэд та бүхнийг “Токио-2020” цасны баяр- өвлийн өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРОО

 

 

Хуваалцах: