Налайх дүүрэг

2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ АЖЛЫН ХЭСЭГ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2019 оны үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ хийх ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн ЗДТГ-т ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 10 гаруй чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.

Хуваалцах: