Налайх дүүрэг

ИРГЭДИЙН ГОМДЛЫН МӨРӨӨР ЗАРИМ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Иргэдийн санал гомдлын мөрөөр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай Засаг даргын орлогч С.Тунгалаг, үйлдвэрлэл, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Пүрэв-Очир нар 04 сарын 16-ны өдөр танилцлаа.

Мянганы замын баруун талд үйл ажиллагаа явуулж эхэлсэн үйлдвэр нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмын хүрээнд холбогдох материалуудыг бүрдүүлэн тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 
Энэ үйлдвэр нь резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд нийт ажиллагсдын 90 хувь нь Налайх дүүргийн иргэд ажилладаг байна.

Мөн дараагаар нь иргэний гомдлын мөрөөр 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг гэх ясны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан Мэргэжлийн хяналтын хэлтсээс акт тавьж суурьшлын бүсэд үйлдвэр эрхлэхгүй байх нүүлгэн шилжүүлэх хугацаатай үүрэг өгсөн байна.

Хуваалцах: