Налайх дүүрэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ӨГЛӨӨ

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлсээр байна.
Налайх дүүргийн "Жулиа" ХЭАА-аас нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой, Цагдаагийн хэлтэст дэмжлэг үзүүлсэн байна.
Тус байгууллагаас дүүргийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Х.Анхбаяртай уулзан, ард иргэдийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа албан хаагчдад талархал илэрхийлэн, агаар цэвэршүүлэгч, пульсоксиметрыг Эрүүл мэндийн төвд дамжуулан хүлээлгэн өгөхийг хүссэн билээ.
Тус хүсэлтийн дагуу дээрх хандивын зүйлсийг Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгалд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Аюулт цар тахал өвчний эсрэг хүчээн нэгтгэн, дэмжлэг үзүүлсэн Жулиа ХЭАА-ын хамт олонд талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.

Хуваалцах: