Налайх дүүрэг

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОН 3 САЯ ТӨГРӨГНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Алтангадас одонт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш ажилчид нэг өдрийн цалингаа дүүргийн Онцгой комисст хандивлалаа.
"Аюулт цар тахал өвчний эсрэг, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө хичээн зүтгэж байгаа албан хаагчдад талархлаа илэрхийлж манай хамт олны зүгээс 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна" хэмээн МСҮТ-ийн захирал Ц.Сонгууль хэллээ.
Дүүргийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Х.Анхбаяр улс, нийслэлийн Онцгой комисисоос ирсэн мөнгөн хандив зарцуулах журмын дагуу хэрэгцээтэй зүйлд зарцуулагдана хэмээгээд тус сургуулийн хамт олонд халуун талархал илэрхийллээ.
Дэлхийн 170 гаруй оронд бүртгэгдээд буй аюулт цар тахал өвчний эсрэг хүчээ нэгтгэн дэмжлэг үзүүлсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

Хуваалцах: