Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР: "ХАРИУЦСАН ГАЗРАА ЭЗНИЙ ЁСООР ХАНДАХ ХАНДЛАГА ДУТАГДАЖ БАЙНА

Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн хэсэгт байрлах Ахуйн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Захирагчийн ажлын албаны дарга А.Туяабаатар нар танилцлаа.

Тус газарт халуун ус, саун ажилладаг бөгөөд одоогоор "Чандмань Налайх" ОНӨААТҮГ хариуцан ажиллуулдаг. Мөн эмийн сангийн үйлчилгээ түрээсээр байрлан үйл ажиллагаа явуулдаг байна.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар халуус ус, эмийн сангийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Тус газар үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн зүгээс даавуун амны хаалтыг 2000 төгрөгөөр зарж байсныг анхааруулж, 1000 төгрөгт багтаан зарж борлуулах хүсэлтийг уламжиллаа.


Мөн дүүргийн Засаг даргын зүгээс Ахуйн үйлчилгээний төвийг цаашид үйл ажиллагааг нь илүү өргөжүүлэх шаардлагатайг онцлоод хариуцсан хүмүүс нь ажилдаа сэтгэлгүй, хариуцлагагүй, наад зах нь хашаа хороогоо тэгшлээд ногоон байгууламж, сандал сүүдрэвч хийж, аль болох иргэдийн аятай тухтай орчныг бий болгож байж үйлчлүүлэгчийг татна гэдгийг анхаарууллаа.

 

 

Хуваалцах: