Налайх дүүрэг

109 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ 08 САРД АШИГЛАЛТАД ОРНО

Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцлаа.
Өргөтгөлийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар Ивата Чизаки-Дай Ниппон хамтарсан түншлэл болон Мухиа ХХК хамтран гүйцэтгэж байна.
Одоогоор 70 орчим хувийн гүйцэтгэлтэй ажил хийгдэж байгаа бөгөөд 2020 оны 07 сар гэхэд 288 хүүхдийн суудалтай хичээлийн шинэхэн байрыг бүрэн ашиглалтад оруулах юм.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох албаны зарим хүмүүс барилгын гадна болон дотор ажлын явц байдалтай танилцаж, хугацаанд нь чанартай барьж гүйцэтгэн ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг санууллаа.

Ямартай ч 2020 оны 08 сард 288 хүүхдийн суудалтай шинэ сургуулиа ашиглалтад хүлээн авахнээ.

 

 

Хуваалцах: