Налайх дүүрэг

АРХИНЫ ХЯЗГААРЛАЛТ ТАВЬСНААР ҮР ДҮН ГАРЧ БАЙГААГ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД ХЭЛЖ БАЙНА

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 04.02-ны өдөр 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
109 дүгээр сургуулийн өргөтгөл 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй ажил хэвийн үргэлжилж байна.
Мөн тус сургуулийн урд талд байрлах цагдаагийн хэсгээр орж, өнгөрсөн хоногийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.
Тус цагдаагийн хэсгийн ээлжийн жижүүр цагдаа нарын илтгэснээр: "Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж байна. Нэг сар орчим корона вирусын халдвараас үүдэн архи, согтууруулах ундааг 17 цаг хүртэл зарж борлуулах хязгаарлалт тавьсан нь их үр дүнтэй байгаа нь анзаарагдаж байсан" гэв.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар захирамжийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцаад цаашид архины хамаарал бүхий иргэдтэй илүү сэтгэлзүй талд нь тулж ажиллах, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авах, цаашлаад архины хязгаарлалтыг нэмэгдүүлэх хүртэл арга хэмжээ авч болохыг санууллаа.

 

 

Хуваалцах: