Налайх дүүрэг

АШИГЛАГДАХГҮЙ БАРИЛГУУДЫГ ЗАСВАРЛАН АХМАДЫН СОЁЛ АМРАЛТЫН ТӨВ БАЙГУУЛНА

Энэ онд Налайх дүүргийн зарим хороодод ахмадын Соёл амралтын төв баригдана.
3 дугаар хорооны Замчингийн хэсэгт байрлах ашиглагдахгүй байгаа Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин байшин, мөн хорооны байрны хажууд байрлах хуучин хорооны ашиглагдахгүй байрыг засварлан Ахмадын төв байгуулахаар төлөвлөсөн. Тус барилгуудын одоогийн нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, ажлыг хурдан хугацаанд эхлүүлэх чиглэлээр холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Мөн Замчин хэсэгт баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг яаравчлуулах чиглэлээр үүрэг даалгавруудыг өгч ажиллалаа.

 

 

Хуваалцах: