Налайх дүүрэг

152 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ПАСАД, ДЭЭВРИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БҮРЭН ЗАСВАРЛАНА

2020 онд Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэнэ.
Хаврын улирал эхэлсэн энэ үед бүтээн байгуулалтын ажлыг удаашруулахгүйгээр эрчимтэй эхлүүлэх чиглэлээр дүүргийн удирдлагууд зорьж ажиллаж байна.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт нар 04.02-ны өдөр 3 дугаар хороонд ажиллаж зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.


Тус хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг 152 дугаар цэцэрлэгийн барилга 1984 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд өвлийн улиралд гадна пасад болон, дээвэр дулааны алдагдал ихтэй, хуучирсан байна.
Тиймээс Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн 300-гаад сая төгрөгний хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийн гадна пасад болон дээврийг бүрэн засварлахаар болжээ.
Ингэснээр хүүхдийн ая тухтай сурч боловсрох орчин нөхцөл сайжрах юм.


Дашрамд дурдахад Японы Өвсний үндэс төслийн хүрээнд 123 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг мөн эхлүүлэхээр болсон билээ.
Ямартай ч олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ татаж, үе шаттайгаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

 

 

Хуваалцах: