Налайх дүүрэг

1 БОЛОН 8 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙГДЛЭЭ

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газартай хамтран 04 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн 1, 8 дугаар хорооны нийт 60 км газарт мананцар үүсгэгч том оврын 2 авто машинаар ариутгал, халдваргүйтгэл хийгдлээ. Мөн авто машин хүрэхгүй газарт “Цасны хачир” ХХК-ийн гар ариутгалыг дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд байгаа хүүхдийн тоглоомын талбай, хогийн бункер, автобусны буудалд ариутгал халдваргүйтгэлийг үргэлжлүүлэн хийлгэж байна.

Хуваалцах: