Налайх дүүрэг

ОРГИЛ-НАЛАЙХ АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООГ НҮҮЛГЭЛЭЭ

Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын ажлын үргэлжлэл, өнгө хучилт бусад авто болон дугуйн замын ажил хийгдэх учраас Оргил-Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоог 04 сарын 03-наас 04-ны шилжих шөнө нүүлгэж, зүүн чиглэлийн авто замд байрлах А24 дүгээр пост, 4 дүгээр зөрлөгийн пост руу нүүлгэн шилжүүллээ.


Тус постуудад дүүргийн Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагын албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдийн халуун хэмжин, асуумж авч, хяналт тандалт хийж ажиллаж байна. Иймд иргэд та бүхнийг зүүн чиглэлийн авто замд байрлах А24 дүгээр пост, 4 дүгээр зөрлөгийн постоор дамжин өнгөрөхдөө албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн амны хаалтаа байнга зүүж, халдварын эсрэг хамтран хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Хуваалцах: